Сүүлийн үед уул уурхайн хөгжил, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дагаад Өмнөговь аймагт бэлгийн замын өвчлөл эрс нэмэгдсэн гэнэ.

Энэ нь гадаадын иргэдийн урсгал ихэссэнтэй ч холбоотой. Ялангуяа хятад иргэдийн тоо өссөн. Нутгийн бүсгүйчүүд ч тэдэнтэй бэлгийн харьцаанд орох, наргиж цэнгэх нь нэмэгдэж байгаа. Энэ мэтээр “хөгжилөө” дагаад сексийн хөгжил өргөжсөн тул Засаг дарга Б.Бадраагийн шийдвэрээр “бэлгэвчний машиныг” томоохон буудал бүрт байрлуулах болжээ.