Сайн байцгаана уу? эрчүүдээсээ зөвлөгөө хүсэж байна. Эрэгтэй хүн анхны хайраа мартаж чаддаггүй гэж үнэн үү? Манай нөхөр амьдралдаа байнга анхны хайр гэх хүнээ оруулж ирэх юм.

Ер нь нээх дотно харьцаатай мессеж нтр бичилцдэггүй ч гэсэн байнга харьцдаг юм байна лээ. Надад ч гэсэн анхны хайр байсан. Гэхдээ би одоо зөвхөн нөхөртөө л хайртай. Битгий энэ хүнийг амьдралдаа оруулж ирж сэв суулгалдаа гэж зөндөө гуйсан. Тэгсэн надад чи энэ хүнээс юундаа айгаад байгаа юм. Энэ хүн яах ч үгүй. тэгээд ч тэр нөхөртэй, би эхнэртэй хүн. Угаасаа бид тэгээд ч бүтэхгүй. Дахиж харьцахгүй гэхээр нь итгээд дуугаа өнгөрөөсөн. Гэтэл нэг орой утас нь дуугараад би авч харсан чинь сандраад утсаа булааж аваад унтраасан. Тэрнийг гэж би мэдсэн. бид 2 муудалцсан. Тэгсэн надад нэг үе хайртай дуртай гэж явж байсан болохоор битий ярь, залга гэж би хэлж чадахгүй, би тийм арчаагүй эр хүн биш гэж хэлсэн.

Одоо болтол харьцдаг юм шиг байна лээ. Би одоо энэ хүний хувьд хэн юм бэ. Бас байнга сална гэдэг, жирэмсэн байхад хүртэл сална гэдэг байсан. Би хэзээ ч түрүүлж сална гэж хэлж үзээгүй. Тэгвэл салья гэхээр шууд уучлалт гуйгаад эхэлдэг. Би одоо 23тай. Удахгүй ээж болох гэж байна. Манай аав ээж 2 энэ хүнд дургүй. Миний охинд хань болох хүн биш. Миний охиныг зовооно гэдэг. Анхны зохиосон амьдралдаа алдмааргүй байна. Би яах ёстой вэ? яавал болох уу?