УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хязгаарлалтад байгаа зарим ААН-ийг давтан тунгаа тариулсан хүмүүст нээлттэй байлгах зохицуулалтыг хийж байна.

05.15-наас кофе шопууд танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж болно. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст танхимаар үйлчилнэ. Бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэж болно. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд заалны дүүргэлтээ 50 хувьтай үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм. Мөн бассейныг ийм зохицуулалтаар нээж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү -  "Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын санлыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, 

  • Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
  • Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
  • Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
  • Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Долоо хоногийн дараагаас буюу тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна" гэлээ.

Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэдэдээ үйлчилгээ нээж байгаа ажээ. 

 

Иргэд вакцинд хамрагдсан талаар лавлагааг хэрхэн авах вэ?