Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатжээ. Дуудлагыг аймгийн Онцгой байдлын алба өчигдөр оройны 22:05 цагт хүлээн авсан байна.  

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин  шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраажээ. 

Тус ачааны машин Замын-Үүдээс 26 тонн карго ачаа ачиж явсан байна