Английн  Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн буюу  “FА Сup”-ын  дөрөвдүгээр  шатны тоглолтууд явагдаж шилдэг 16-д үлдэх багуудын ихэнх нь тодроод байна. Одоо “Хюддерсфиелд Таун” болон “Лейчестер Сити” багуудын хариу тоглолт дутуу байгаа. Мөн “Челси” талбай дээрээ “Брентфорд”-той хэрхэн тоглохоос шалгаалж дараагийн тойрогт аль нь шалгарах нь тодорхой болно.    

Дөрөвдүгээр  тойрогт примьер лигийн томчуудаас “Арсенал”, “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Эвертон” клубууд  дараагийн шатанд түвэггүй шалгараад байгаа. Харин   “Тоттенхэм”, “Ливерпүүл” багууд тэмцээнээ дуусгалаа. Ийнхүү доод лигийн багууд томчууддаа тээг болж байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байна. 

Шилдэг 16 багийн оноолт
Хюддерсфиелд Таун / Лейчестер Сити – Виган Атлетик 
Милтон Кейнес Дөүнс -  Барнслей 
Өүлдхэм Атлетик – Эвертон 
Лютон Таун – Миллволл 
Арсенал – Блэкбурн 
Манчестер Сити – Лийдс Юнайтед 
Манчестер Юнайтед – Рийдинг 
Миддлесброу – Брентфорд / Челси 

Н.Болд