Өнгөрсөн оны 12 сард 21 настай охин найз залуугийнхаа гарт харгис хэрцгий тамлалыг тэвчиж чадалгүй нас барсан аймшигт хэрэг гарч нийгмийг цочролд оруулаад байсан.

Энэхүү аймшигт хэргийг үйлдсэн Г.Алтанхүү гэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Улсын мөрдөн байцаах газрын дарга болон холбогдох хүмүүсийг байлцуулан мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцсан байна.

Тэрээр энэ хэрэгт мөрдөн байцаалтаар  нэмж зайлшгүй шалгаж, тогтоовол зохих  олон асуудал байгааг онцлон авч үзлээ. Тиймээс хэргийг УМБГ-т шилжүүлэн шалгахаар болжээ. Энэ талаар УЕПГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад “УМБГ-т хэргийг шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна” гэв.