ГОМБОСҮРЭНГИЙН ТҮНЖИД

(1931-2021)

 

Гомбосүрэн овогтой Түнжид 2021 оны 6-р сарын 1-ний өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Түнжид нь 1931 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бухын багт Гомбосүрэнгийн 2-р охин болж мэндэлжээ. Бага наснаасаа эцэг эхийн гар дээр мал маллаж эгэл жирийн амьдралаар өсөн торнисон юм. 

1949 онд Далхаа овогтой Далайтай гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж, одоо таны минь үр хүүхдийн үргэлжлэл болсон ач , зээ  нар тань өнөр өтгөн айл болжээ. Г.Түнжид нь 1960 онд гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотноо суурьшин амьдарч, нийтийн хоолны трейстед тогоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан.

10 сайхан үр хүүхэд төрүүлсэн элбэрэлт ачлалыг төр засгаас үнэлж Алдарт Эхийн 1 болон 2-р одон хүртээсэн билээ. 

Таны минь үнэнч тууштай шударга зан чанар, үр хүүхдээ гэх үнэнч сэтгэл, аливаа зүйлд  чин сэтгэлээсээ хандахыг заасан үлгэр дууриалал, үнэт сургааль эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.                                                                                           

 

УМ МА НИ БАД МЭ ХУМ