Улсын онцгой комисс /УОК/ өнөөдөр /2021.06.14/ 15:00 цагт хуралдахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр  халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлах аж.

Ингэхдээ хөл хорио тогтоох асуудлыг урьтал болгохгүй гэдэг бодлого барьж байгаа юм байна. Олон нийтэд хандан мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.