НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг зургаадугаар сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

2021 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.

Сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • 4 орон таарвал 100 мянган төгрөг
  • 5 орон таарвал 500 мянган төгрөг
  • 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • 7 орон таарвал гурван сая төгрөг
  • 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.

 


Эх сурвалж: Татварын ерөнхий газар