Өнөөдөр УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн хуралдаантай.  Даваа гараг бүрт хуралддаг энэхүү хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудалд  бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэдэг.  

Өнөөдөр

 ·  Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

·  Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

·  Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.

МАН-ын хувьд энэ удаагийн  хурлаар  Х.Тэмүүжин сайдын  асуудлыг хэлэлцэх бол АН-ын зүгээс  эдийн засгийг сэхээх  100 хоногийн  ажлын талаар ярилцах  ажээ.  

А.Баярмаа