Ирээдүй. Тэнд биднийг юу хүлээж байгааг хэн ч тааварлашгүй ч, хүн бүр хувь заяаныхаа эзэн болж, сурч, хөдөлмөрлөж, бүтээж чадвал, биднийг гэрэл гэгээтэй, аз жаргал баяр хөөрөөр дүүрэн ирээдүй хүлээж байх нь дамжиггүй юм.

Энэ зөвхөн хувь хүний амьдралдтөдийгүй, улс орны хөгжил дэвшилд ч  хамаатай. Тэгвэл өнөөдөр энэ хариуцлагатай үүргийг эх орны ирээдүйн эзэд болсон хүүхэд залуус маань хүлээж байна.

Ийм ч учраас боловсролыг дэмжигч Голомт банк бизнесийн байгууллагуудаас Монголд анх удааоюутан залуусынхаа мэдлэгболовсролыг дээшлүүлэх,  харилцан суралцах,  туршлага солилцох, ирээдүйн сурах үйл хэрэгт нь урам өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-ыг санаачилж байсан бөгөөд энэ жил 13 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-д МУИС, Мандах бүртгэл, ШУТИС, СЭЗДС  гээд нийт 10 их дээд сургуулийн шилдэг оюутнууд оролцож, хөрөнгө оруулалт, эрсдэл, банкны хөгжил гэсэн өргөн  сэдвийн хүрээнд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдсөн юм.

Энэ жилийн  “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ”-д оролцогсод өргөн цар хүрээтэй сэтгэж, дахин давтагдахгүй шинэлэг, бүтээлч санал санаачилгыг дэвшүүлээд зогсохгүй, түүнд хүрэх арга замыг нарийн тодорхойлж чадсан байна.

Мөн судалгааны ажлыг илүү боловсронгуй хийж, хэлэлцүүлэгт нарийн нямбай бэлдсэн зэрэг нь Голомт банкны нэрэмжит “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ” жилээс жилд улам чанаржиж байгааг илтгэж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.   

Үе тэнгийн залуусаа манлайлж:
-    МУИС-БС-ийн оюутан П.Дагвадорж “Арилжааны банкны хөрөнгийн болон гадаад валютын позицийн оновчтой багцын аргачлал - Хөрөнгө оруулалтын банкны жишээ” илтгэлээр тэргүүн байрыг эзэлсэн бол удаах байранд МУИС-БС-ийн оюутан Б.Анударь “Хөрөнгө оруулалтын үр нөлөөг динамик ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан судлах нь” сэдэвт илтгэлээр, гутгаар байрыг  ШУТИС-КтМС-ийн оюутан Г.Мөнгөнцэцэг “CAPM загварын хэрэглээ ба өргөтгөл” сэдвээр илтгэл тавьж тэргүүллээ.

-    МУИС-ХЗС-ийн оюутан Сүхбаатарын Сүхчулуун тусгай байрыг эзэлсэн бол МУИС-БС-ийн оюутнууд болох  Б.Ану, Б.Оюу нар “Шилдэг санаа”-ны эзнээр, СЭЗДС-ийн оюутан  Р.Сугархүү, С.Оюунсүрэн нар “Шилдэг судлаач оюутан”-аар тус тус шалгарсан байна.

    Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйг бүтээгч, оюунлаг оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн  өндөрт амжилтыг хүсэн ерөөе.

Дашрамд дурьдахад “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк нь Монгол орны хөгжлийн түүчээ болсон боловсролын салбарт хийх бодит хөрөнгө оруулалтаа жилээс жилд нэмэгдүүлж, Чадварлаг мэргэжилтэн болохын төлөө хичээн суралцаж буй оюутан залуусыг дэмжих “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” болон Голомт банкинд банксанхүү, мэдээллийн технологи, хууль эрхзүйн чиглэлээр мэргэжлийн дадлага хийх боломжийг олгодог “Судлаач оюутан” зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.