Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж байгаа юм.

Одоогийн байдлаар МЗХ-ны дэргэдэх гурван корпораци, 7 холбоо болон 13 салбар хороод 23 клуб байгуулагдсан байна. Залуучууд сонирхлоороо нэгдэж өөрсдийн хийхийг хүссэн зүйлээ нэгдэж хийж бүтээж, шинэ найз нөхөдтэй болж танилын хүрээгээ нэмэгдүүлэх, цаашид хөгжиж боловсрох, шинэ боломж бололцоог олж харах, нэгдсэн шийдэлд хүрэх гэх мэтчилэн хамтарч олон зүйлийг хийх боломжтой ажээ. Цаашид залуучуудыг нэгтгэх олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах бөгөөд саяхан МЗХ-ны дэргэдэх “Залуу циркчдийн холбоо” байгуулагдаж,  тэргүүлэгч 9 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй, тэргүүнээр нь МУСТА А.Энхтөр сонгогдож үүрэгт ажилдаа орсон байна.