ӨнөөдөрТокиогийн олимпод спортын гурван төрөлд Монголын найман тамирчин өрсөлдөнө.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медаль Саид Моллаи, эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдана.

Б.Ганхайч Пан Америкийн аваргын мөнгөн медальт, Мехсикийн бөх Пришка Алкаразтай, Саид Моллаи Казахстаны Дидар Хамзатай барилдана. Жүдогийн хэсгийн барилдаан 10.00, медалийн төлөөх барилдаан 16.00 цагаас эхэлнэ.

Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино. Урьдчилсан буудлага 08.00 цагаас эхэлнэ.

 

Монгол Улсаас багийн спортын төрлөөр олимпын наадамд анх удаа өрсөлдөж буй манай сагсан бөмбөгчид хэсгийн сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын багийн эсрэг хийнэ. Тус тоглолт 12.55 цагт эхэлнэ.