УИХ-ын 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуулийн урьдчилсан дүн гарч, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувиар ялалт байгуулж, Л.Эрхэмбаяр 46 хувийн санал авсан тухай тус Тойргийн хорооны дарга М.Баасандорж дөнгөж мэдээлсэн юм.

Дахин санал хураалтыг 20.00 цагт зогсоосноос хойш 22.30 цаг орчимд 80 хэсгийн хорооноос ирүүлсэн урьдчилсан дүн Сонгуулийн Ерөнхий хорооны төв сервер дээр нэгтгэгдэн гарсан бөгөөд энэ дүнг Тойргийн хэсгийн хороогоор хэлэлцэж, тогтоол гаргаснаар баталгаажуулна. Дахин сонгуулийн эцсийн дүн мэдээг өнөөдөр өгнө.

Санал хураалтад тус дүүргийн сонгогчдын 33 хувь нь оролцсон байна. Гэсэн ч хуульд зааснаар дахин санал хураалтад ирц хамаарахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах ёстой.