Олимпын эрэгтэй сагсан бөмбөгийн финалын тоглолт АНУ болон Францын шигшээ багийн хооронд болж 82-87 харьцаагаар АНУ хожлоо.

АНУ ийнхүү дөрөв дэх олимпдоо дараалан түрүүлж буй бол тус багийн гол тоглогч Кевин Дурант гурав дахь олимпдоо түрүүллээ.

Кевин Дурант финалын тоглолтод 29 оноо, 6 самбар, 3 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол сэлгээнээ тоглосон Жейсон Тейтум 19 оноо, 7 удаа самбараас бөмбөг авч гайхалтай тоглолтыг үзүүллээ.

Харин 2000 оны Сиднейн олимпын мөнгөн медальт Францын шигшээ баг 21 жилийн дараа дахин финалд шалгарч мөнгөн медаль авлаа.

Тэднээс Эван Фурние 16 оноо, 3 самбар, 2 оновчтой дамжуулалт, Руди Гобер 16 оноо, 8 самбартайгаараа багаа тэргүүллээ.

Олимпын сагсан бөмбөгийн хүрэл медалийн тоглолт өнөөдөр Словени болон Австралийн шигшээ багуудын хооронд болно.