Хууль зүйн сайдыг тойрсон элдэв хэл ам, яриа хөөрөө сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс салахаа байсныг бид мэдэж байгаа. Ямартай ч, "Олны үг ортой" гэсэн мэргэн ардын хэлц үг байдаг болохоор, тэдгээр мэдээллүүд бүгд ор үндэсгүй биш гэдэг нь ойлгомжтой.

Тэр нэг хүүхэн шуухан, эмнэлгийн байр сав, тоног төхөөрөмж дүүрч гэж бодъё. Хамгийн ноцтой нь, мань эр Монгол улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд хөнгөн хуумгай, хувийн амбицаар хандаад байгаа явдал юм.

2014 оны 4-р сарын 22-ны өдрийн “Үндэсний шуудан” сонины дугаарт манай улс болон АНУ-ын хооронд байгуулагдаж буй нэгэн хэлэлцээрийн талаар онцлон дурдаад, хэрэв энэхүү хэлэлцээр батлагдвал манай улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн зарим улс төрчид үзэж байгаа тухай мэдээлсэн билээ.

2007 оны 3 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр монголын тал анх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан аж. Харин АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсний дагуу уг хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. Улмаар хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна.
 Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа гэсэн хэдий ч Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл, заалтууд нэлээн байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Дэлгэрэнгүйг эндээс харж болно: http://www.ublife.mn/n/s/2658
Эдгээр заалтуудыг харахад, худалдаа хөрөнгө оруулалтын талаар ямар нэгэн хууль, дүрэм журам батлахаар бол эхлээд англиар орчуулж АНУ-д үзүүлээд, саналыг нь авах мэт хачин хөгийн сэтгэгдэл төрөхөөр.  Хэрэв иймдээ тулаад ирвэл, манайд хөрөнгө оруулагч бусад улс орнууд тийм ч таатай хүлээж авахгүй нь мэдээж!
Манай оронд орж ирж буй хөрөнгө оруулалт бүрийн талаар нэг бүрчлэн, "дэлхийн цагдаа" болох АНУ-д тайлан тавина гэдэг яавч эрүүл монгол хүний ой тоонд багтмааргүй юм шиг.
Энэ үүднээс аваад үзсэн ч, маш олон зөрчилт заалтууд байсаар атал энэхүү хэлэлцээрийг манай орны хууль, дүрэм журмуудыг зөрчөөгүй байна хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тодорхойлон, батлуулах гэж хичээгээд байгааг юу гэж ойлгох вэ?
Зарим нэгний яриад байгаачлан, Хууль зүйн сайд эрхэм маань АНУ-ын Элчин сайдын яам хавиар их "гүйдэлтэй", ер нь л АНУ-ын "шүтэн бишрэгч" гэхэд хилсдэхээргүй гэнэ. Ийм учраас л АНУ-д үйлчилж, нэг талын эрх ашгийг хэт барьсан хэлэлцээр гэгчийг батлуулах гэж улайраад байгаа юм болов уу!...
 
С.Мөрөн