Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас нээлтээ хийлээ.

Их хотын хоёр дахь өглөөний гудамж Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд байрлалтай.

“Өглөөний гудамж”-ыг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах орчинтой аж.