Өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох эрхмийг нээлттэй санал хураалтаар сонгон шалгаруулсан.

Ерөнхий захирлын сунгаанд А.Бүрэнбаатар, Б.Ууганбаяр, Г.Гэрэл, Г.Бат-Оргил нарын 15 хүн өрсөлдсөн. Улмаар санал хураалтаар А.Бүрэнбаатарыг сонгосон юм.

Тэгвэл эл сонгон шалгаруулалт хууль бус болсон, “Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, хайнга хандаж, алдаатай тоолсон хэмээн үзэж, А.Бүрэнбаатар нартай хамт нэр дэвшсэн, тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэл шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэгвэл түүний нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс хангасан байна. Тодруулбал, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу хийхийг Үндэсний зөвлөлд даалгажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ