Ч.Амарболд нарт холбогдох хавтаст хэргийн дараагийн цувралыг хүргэж байна.

Өмнөх дугаартаа    http://www.polit.mn/content/42251.htm Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нар шүүхийн танхимд юу гэж мэдүүлж байсныг хүргэсэн. Тэгвэл энэ удаа  2008 оны долдугаар сард  Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, УИХ-ын дарга байсан Д.Лүндээжанцан, Зэвсэгт хүчин, жанжин штабын дарга асан Ц.Тогоо болон бусад гэрчүүдийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг дэлгэж байна.

 

Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

 

Гэрч Д.Лүндээжанцан:

-... (28 дугаар хавтасны 47 дугаар хуудас): “...Зарлигийг хэлэлцэж байхад ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд орж ирж үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулга, мэдээлэл хийсэн, “байдал хүндэрлээ, байрыг гал бүрэн хамарсан, цаашид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү дайрах шинжтэй байна, Соёлын төв өргөөг шатаах шинжтэй байна” гэсэн мэдээлэл хийж байсан. Тэгээд онц байдал тогтоосон талаар зарласан. Тэгээд зарлиг хэрэгжүүлэх ажиллагаанд орсон. “Зэвсэг хэрэгсэл яаж хэрэглэх вэ?” гэсэн асуултыг Ч.Амарболд асуусан. Би “зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй шүү” гэдгийг хэлж байсан. Миний санаж байгаагаар С.Баяр сайд “галт зэвсэг хэрэглэж огт болохгүй шүү” гээд гараараа дохиод сануулж байсан. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн (хуралдааны) тэмдэглэл дээр байх ёстой. ...Маргааш нь 2008 оны 7 дугаар сарын 2-ны өглөө хүний амь эрсэдсэн мэдээ би сонссон. Би бодохдоо ямар ч байсан хүчний байгууллагад ийм тушаал заавар өгөөгүй учраас өдөөн хатгалга, үймээн самуун дундаас бий болсон байх гэж бодсон. Тэгээд “асуудлыг шалгаж тогтоо” гэснийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон миний бие хүртэл хэлж байсан. Цагдаагийн байгууллагад “галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэсэн үүрэг өгөгдсөн. Нөгөө утгаар бол иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэж болохгүй л гэсэн утгатай үүрэг даалгавар өгсөн...”

 

Гэрч С.Баяр:

-... (28 дугаар хавтасны 54-63 дугаар хуудас): “...22 цаг 30 минутын үед Аюулгүйн

(байдлын) Зөвлөлийн хуралдаан эхэлсэн. Хурал эхлэхэд Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл бэлэн болсон байсан ба бид төслөө ярьж эхэлсэн. 23 цаг 30 минутын үед хурал дуусаж онц байдал зарлагдсан. Тэгээд 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи бүх үйл явдал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн (ҮАБЗ) (хуралдааны) тэмдэглэл дээр тодорхой гарсан байдаг юм. ҮАБЗ-өөс гаргах шийдвэр нь зөвлөмж байдаг юм. Шийдвэр гарахын тулд гурван гишүүний санал нэгдсэн байдаг. Тухайн үед ҮАБЗ-өөс цагдаагийн байгууллагад “галт зэвсэг хэрхэвч хэрэглэж болохгүй” гэдэг зүйлийг хэлсэн. Миний бие ҮАБЗ-ийн хурлын хамгийн эхэнд энэ асуудлын талаар ярих шаардлага, мөн бололцоо олдсон бөгөөд үүний хүрээнд “галт зэвсэг хэрэглэж болохгүй” гэдэг зүйлийг хүчний байгууллагынханд онцолж хэлсэн. Тухайн үед бол цагдаа, зэвсэгт хүчин, хилийн, тагнуулын удирдлагууд ирсэн байсан. Эдгээр хүмүүс бол энэ үүрэг даалгаврыг сонсож мэдсэн. Миний энэ хэлснийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга дэмжиж, хүчний байгууллагад анхааруулсан. Үүрээр штабаас “үймээн самуун намжлаа, одоо жагсагчид байхгүй болсон, тэр газар гэмтсэн цагдаа нар байна, бүгдийг нь эмнэлэгт хүргүүлсэн” гэж мэдээлэл өгч байсан.

 

Гэрч Ц.Тогоо:

-...(28 дугаар хавтасны 162-165 дугаар хуудас): “...ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар “энэ ажиллагаанд оролцож байгаа ямар ч цэрэг, цагдаагийн байгууллага хүн амын эсрэг байлдааны зэвсэг хэрэглэхгүй” гэсэн үүрэг өгсөн. Хурлын

төгсгөлд ч байлдааны буу сум хэрэглэж болохгүй гэдэг үүрэг өгсөн. Бид нарыг ордон дотор байхад зүүн талын Соёлын төв өргөөний чиглэлд буун дуу 2-3 минут сонсогдсон. Энэ нь автомат (АКМ) бууны дуу байсан”.

 

Гэрч Ц.Мөнх-Оргил:

-... (28 дугаар хавтасны 166-170дугаар хуудас): “...ҮАБЗ-ийн шийдвэрээр Штаб байгуулагдсан. Штабын үндсэн үүрэг нь хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, шаардагдах хүн хүч, хөрөнгө мөнгө дайчлах, ҮАБЗ-ийн гишүүдийг шуурхай мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй байсан. Штаб мэдээллийг тухайн үед штабын гишүүдээр ажиллаж байсан ЦЕГ-ын дарга Ч.Амарболд, ТЕГ-ын дарга Болд, ЗХЖШ-ын дарга Ц.Тогоо болон хариуцсан чиглэлээр штабын бусад гишүүд мэдээллийг өгч байсан. Тараах, баривчлах ажиллагаанд “Онц байдал тогтоох” Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа Цагдаагийн байгууллага үндсэн чиг үүргийнхээ дагуу оролцсон. Өөр байгууллага тараах ажиллагаанд оролцоогүй. ҮАБЗ дээр Амарболд генерал цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулахад ҮАБЗ-ийн гишүүд, тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар “эмх замбараагүй байдлыг тараахад хүний амь нас эрсдэхгүй байх нь хамгийн чухал” гэдгийг сануулаад галт зэвсэг хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан...

 

Гэрч Г /цагдаагийн албан хаагч/

-:...(цагдаагийн ажилтан, 17 дугаар хавтасны 244 дүгээр хуудас): “...тараах, баривчлах ажиллагаанд О.Зориг дарга, Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар нарын удирдлагаар ажиллаж байсан. Ч.Амарболд генерал өөрөө чиглэл өгч ажиллаж байсан байх. Энд ямарваа нэгэн үүрэг чиглэл өгөөгүй, “галт зэвсэг хэрэглэ”, “боль”, “байлдааны буу эсвэл хийн буу ашигла” гэсэн ямар нэг үүрэг өгөөгүй...

 

Гэрч Э /цагдаагийн албан хаагч/

-... (цагдаагийн ажилтан, 18 дугаар хавтасны 13 дугаар хуудас): “...би үүрэг өгөгдсөн талаар сонсоогүй, байлдааны сум болон галт зэвсгийн талаар үүрэг өгөгдсөн талаар мэдээгүй, нэгжийн дарга нараас ч сонсоогүй болно...

 

Гэрч С /цагдаагийн албан хаагч/

-...(цагдаагийн ажилтан, 18 дугаар хавтасны 15 дугаар хуудас): “...2008 оны 07 дугаар сарын 01-ний орой 22.00 цагт Эрүүл хамгаалалтын газар очиход “байж бай” гэсэн. Удалгүй үймээн самуун болж байгаа газар луу татагдсан. Нийслэлийн цагдаагийн газрын хашаанд байж байхад “буунд явсан” гэж хэлж байсан. Удаагүй манай зэвсгийн мастер Б буу тараасан. Тэнд АКМ, Макаров маркийн буунуудыг тарааж өгч байсан, сумны талаар ахиухан 50 сум авч яв гэж хэлж байсан, “дээрээс ахиухан өг” гэж хэлж байна гэсэн юм ярьж байсан. Манай газрын долоон машин гарсан байсан ба машин болгонд нэг АКМ буутай, нэг Макаров буутай хүмүүсийг суулгаад хөдөлсөн. Би тэндээ үлдсэн. Тэр машинууд цуваагаар яваад удалгүй буун дуу тачигнаад явсан. Бууг тарааж өгөх үед зааварчилга өгсөн юм байхгүй, буу тараах ажиллагаа хоромхон зуур л болсон. Хэн хэлснийг нь мэдэхгүй байна, “бууд” гэсэн гэнэ гэж байсан. Өглөө НЦГ-ын гадаа зэвсгийн мастер Б нь галт зэвсэг тарааж өгсөн бололтой баримтыг сааданд (цэцэрлэгт) устгаж байсан...

 

Цагдаагийн албан хаагч Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг

-...(цагдаагийн ажилтан, 22 дугаар хавтасны 83, 89 дүгээр хуудас) : “...ойролцоогоор 12 цаг 30 минутын үед Ш.Батсүх хурандаа “буу, сум авч  ир” гэсэн үүрэг өгсөн. Буу, сум авчирснаа Ш.Батсүх хурандаад илтгэхэд Ш.Батсүх хурандаа буу, сумыг “яаралтай 6 дугаар тасгийн офицер, цагдаа нарт тараан өг” гэсэн үүрэг өгсөн тул 13 ширхэг АКМ буу, тус бүр 20 ширхэг сургуулийн сумны хамтаар тараан өгсөн. Ш.Батсүх хурандаа тараах ажиллагаа явуулах үүрэг өгсөн юм. Тэнд галт зэвсгийн талаар ямар нэгэн  үүрэг өгөгдөөгүй. Тэгээд хүмүүс бүлэгт хуваагдаад долоон машинд суусан юм…”

“...2008 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 12 цагийн орчим Эргүүл хамгаалалтын газрын (ЭХГ) дарга, хурандаа Батсүх Нийслэлийн цагдаагийн газрын ард байхад “Онц байдал зарласан явж зэвсгээ авчир!” гэсэн. Онц байдал зарласныг тэгж мэдсэн. Сүүлд нь ЭХГ дээр  байхад утсаар “яасан бэ, хурдал, яагаад удаад байна” гэж шаардаж байсан. Зарлигтай би танилцаагүй, яг тэгж нарийвчилсан үүрэг өгөөгүй. Энэ үед Ш.Батсүх “онц байдал зарлалаа, байлдааны зэвсэг авчир” гэсэн үүрэг өгсөн. Тэгээд надаас “хэдэн буу авчирсан бэ?” гэхээр нь “13 АКМ буу авчирсан” гэж хэлэхэд “6 дугаар тасгийн албан хаагч нарт тавьж өг” гэсэн. Миний хувьд ямар нэгэн үүрэг чиглэл аваагүй, би зэвсэг авсан албан хаагчдад тийм тохиолдолд ингэж хэрэглэнэ гэж тусгайлсан үүрэг өгөөгүй. Хурандаа Ш.Батсүх намайг “тэр 99-18 дугаартай машинд суу, тэр машиныг ахалж яв” гээд тараах ажиллагаанд оруулсан. Тараах ажиллагааны чиглэлээр үүрэг өгөөгүй…

 

Хохирогч Ц.Энхбаяр:

-“...талийгаач нь миний хамгийн том хүү, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөнгөнцоожынхоос “ажилдаа явлаа” гээд гарсан байсан, ингээд л орой нь ирээгүй. Ирэхгүй болохоор нь 2-ны өдөр бүгдээрээ хайцгаасан, олдоогүй. Харин Мөнгөнцоож, Энхжаргал нар шүүх эмнэлэг дээр очиход миний хүүхэд нас барсан моргт орсон байсныг мэдсэн. Талийгаач хамгийн сүүлд өөрийнхөө төрсөн дүү Амарсанаатай Гадаад хэргийн яамны хажууд тааралдсан гэсэн. Миний хүү Амарсанаа надад хэлэхдээ “Доржсүрэн ах намайг ажил руугаа яв, би Жагаа эгчийнх рүү явлаа” гэж хэлээд Багшийн дээд тал руу явсан, тэр үед цагдаа нар буун дуу гаргаж эхэлсэн” гэж хэлсэн. Би хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна...

 

Хохирогч Ш.Бямбасүрэн:

 “...нөхөр маань 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт бүтээх ёстой ажлаа хөөцөлдөж дуусаад Улаанбаатар орно гэж гарсан. ...Хүнийхээ амийг нэхэж байна. Ард түмнийхээ эсрэг буу шагайж хүний амь нас бүрэлгэсэнд гомдолтой байна. Ядаж нэг бороохойдсон бол яах вэ, гэтэл буудаж амь насыг нь хохироосон байна. ...Хүний амь насыг эргээд нөхөж болохгүй гэдэгт харамсаж байна даа…

 

Хохирогч Г.Баттулга:

-...2008 оны 07 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатарын талбайн урд талын явган хүний зам дээр найз Ганбаярын хамт уг асуудлыг сонирхоод явж байтал хүмүүс “цагдаа ирлээ” гээд гүйхээр нь би зугтаасан. Тэгсэн араас буун дуу гарсан. Миний хөл руу буудсан. Би сөхрөөд унасан. Манай найз намайг аваад саад руу орсон. Хойд талд алаг цагдаагийн машин байх шиг байсан. Миний зүүн хөлийн шилбэний булчин хэсгээр булчингийн зүүн ард орчмоор сум орж баруун урд хэсгээр сум гарсан байсан. Сум ясыг бол дайраагүй байна гэж эмч хэлсэн. Мөн буудуулаад ойчиход зүүн хөлийн өвдөгт шалбаралт үүссэн юм. ...Дээгүүр галтай сум өнгөрч байхыг харж байсан. Тэгэхэд нилээн их буун дуу гарч байсан...

 

Хохирогч Г.Батбилэг:

-...2008 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад хадам дүүгийнд байж байгаад гэр рүүгээ Улиастай руу гарсан юм. Мөнгөө хэмнэх санаатай зам дөтлөөд алхаж явтал хүмүүсийн хөл нэмэгдээд МАХН-ын байрны тэндээс гал гарч байсан. Дөхөөд очиход Галларей шатаж байсан. Тэгээд шулуун алхсаар Шангирила, Дуурийн театр хоёрын дундуур гараад “Улаанбаатар” зочид буудлын харалдаа урд явж байхад буудлын зүүн урд талд цагдаагийн маяктай цэнхэр өнгөтэй өндөр хоёр машин, наана нь маяктай жижиг алаг тэрэг ирж зогссон. Тэгтэл тэнд байсан хүмүүс урагшаа саад руу гүйсэн. Би нэг үлддэг юм билүү гэж бодоод болиод хүмүүсийг дагаад сүүлд нь гүйсэн. Би саадны хашлага давах гээд хөлөө давуулж байхад буун дуу тас гээд гарсан, би хашлага даваад унасан. Тэгээд босоод гүйх гэхэд баруун хөл гишгэж чадахгүй байсан. Тэгэхэд нэг залуу гүйж ирээд 1 дүгээр эмнэлгийн хүлээн авах руу оруулж өгсөн. Хөлөө боолгоод байж байхад 4-5 залуучууд нэг хүнийг тал талаас нь өргөсөн “энэ хүн буудуулчихлаа” гэж хэлээд оруулж ирсэн. Тэгтэл удалгүй 5 орчим минутын дараа “дахиад нэг хүн буудуулчихлаа” гэж хэлээд 4-5 залуучууд өргөөд оруулж ирсэн.

 ...Би 2008 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очин хагалгаа хийлгүүлж баруун хөлийн шилбэнд байх бондгор юмыг авахуулахад ПМ маркийн гар бууны сум байсан. Тэр сум нь гадуураа зэс гадартай шар сум харагдаж байсан.

Хөлдөө буудуулсандаа гомдолтой байна...

 

Хохирогч Э.Оргил:

-...2008 оны 07 дугаар сарын 01-нд орой 10 цаг өнгөрөөгөөд 13 дугаар хорооллоос талбай руу алхсан. Хувьсгалт намын байр шатаж байхыг хараад Лениний хөшөөний тэнд алхаж явсан. Тэгсэн 1 дүгээр эмнэлгийн хойд талд Цусны төвийн хажуу зам дээр цагдаагийн хөх алаг өнгөтэй дээрээ маяктай том микро шиг, автобуснаас бгавтар машин ирээд зогссон. Дотроос нь цагдаагийн хувцастай, бүрэн зэвсэглэсэн маягтай, касктай, каскны нүүрэн хэсэг шилэн хаалттай, 5-6 цагдаа бууж ирээд эгнэж сууж байгаад буудаад эхэлсэн. Тэр хавиар зөндөө олон хүмүүс байсан. Тэр хүмүүс үймэлдээд гүйлдээд эхэлсэн. Би замын хажуугийн шонгийн араар нуугдаж үзсэн. Тэгэхэд их буудсан, тэгээд жаахан намжих маягтай болоод ирэхээр нь Лениний хөшөө тийшээ гүйсэн. Тэр үед оногдсон. Суманд оногдох үед нүдэнд оч манараад газар унасан. Газар унаад хажуугаар гүйж байгаа танихгүй залууд ”би суманд оногдчих шиг боллоо, туслаач” гэсэн. Тэр залуу цээжээр тэврээд сааданд оруулж бутны хажууд тавьсан. Тэнд суугаад хөлөө хартал нил цус байсан, тэгээд ухаан алдсан. Тэгээд л гэгээ орж байхад сэрсэн. Үүр цайгаад ямар ч хүн байхгүй эл хуль байсан. Би бутны тэндээс мод олж тулаад Багшийн дээдийн урд талын буудал руу алхсан. Алхах үед аймаар байсан, өмсөж явсан пүүзэн дотор цус дүүрээд

гишгэхээр хальж гарч ирээд байсан. Такси барих гэтэл цагдаагийн машин гараад ирсэн. Нэг цагдаа намайг барих гэтэл цаанаас нь  наад траншейны амьтнаар яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр цагдаа орхиод явсан. Би тэр цагдаа намайг орхиод явахаар нь баярласан. Алтай гээд таньдаг хүүхнийдээ очоод шарх луугаа эм хийгээд боосон. Боож байхдаа сум нэвт гарч гэдгийг мэдсэн. Урд талыг нь шахахаар хойноос нь цус гараад байсан юм. Цагдаа нар шууд буудсан. Машинтай цагдаа нар бууж ирээд газар өвдөглөж  ууж байгаад л шууд буудсан. Би ойролцоогоор 20-30 метрийн зайнаас харсан. Бууны сум зүүн хөлийн өвдөгний хажуу хэсгээс нь ороод  вдөгний хойд хэсгээр гарсан. Бүрэн эдгэж өгөхгүй одоо болтол доголж байна…

 

Шинжээч эмч Г.Дагиймаа

-...талийгаач нь (Э.Доржсүрэн) 165 см өндөртэй байна, тэгэхээр босоо байдалтай байхад нь 150-200 см өндрөөс буудсан байх магадлалтай байна...” ;

 

Бусад БАРИМТ СЭЛТ:

Хэрэг учралын газар буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг, түүний зүүн талын засмал  амын хэсэгт 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07 цаг 20 минутад үзлэг хийсэн тэмдэглэл, (3 дугаар хавтасны 195 дугаар хуудас): “...Үзлэгийг саадны бүхий л талбайд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч 25 хүнийг оролцуулан самнахад саадны зүүн урд байрлах зарлалын том самбарын доод хэсэгт 1 ш хонгио, Драмын театрын урд талын машины зам дээр уулзвараас дээш 25 метр зайд нийт 7,62 мм-ийн 5 ш хонгио илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан...”;

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, (1 дүгээр хавтасны 15-24 дүгээр хуудас): Сүхбаатар

дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Улаанбаатар зочид буудлын чанх урд орших авто засмал замын орчим 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 цаг 55 минутаас 07 цаг 50 минут хүртэлх хугацаанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...9 мм-ийн 38, 82 дугаар бүхий  алгайтай сумны хонгио 9 ширхэг хонгио, 7,62 мм-ийн калибрийн 711, 82 дугаартай малгайтай сумны хонгио 4 ширхэг олдсон..., Худалдаа  өгжлийн банкны (ХХБ) 804 дүгээр салбарын зүүн хойд булангаас урагш 5 дахь бганын буюу битүү цутгамал хананы хамгийн арын  аганад 1,6х0,8 см хэмжээтэй сумны хошуу шигдэн орсон байв...” гэсэн болон гэрэл зургуудын үзүүлбэр; Гадаад харилцааны яамны  аруун хойд уулзварын орчим 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03 цаг 45 минутаас 05.00 цаг хүртэл хугацаанд үзлэг хийсэн  эмдэглэл, (2 дугаар хавтасны 238 дугаар хуудас): “...үл хөдлөх цэгээс зүүн урд чиглэлд 4,3 м зайд авто замын хашлагат толгой болон  аруун мөрний хэсэг дамнасан ертөнцийн зүгээр толгой урд зүгт харуулсан ...цогцос байв. Цогцсоос 3,7 метрт 1 ширхэг, 3,5 метр зайд 1 ширхэг, 2 метр зайд 1 ширхэг сумны хонгио байсан, ...цус мэт хатсан зүйлээс зүүн урагш чиглэлд 5,5 м зайд сумны хонгио байна.”;

Гранд оффисийн гаднах хашаанд 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07 цаг 30 минутаас 08 цаг 15 минут хүртэлх хугацаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (4 дүгээр хавтасны 135 дугаар хуудас): “...Гранд оффисийн гүйдэг төмөр хашааны хүн ордог жижиг хаалганы баганаас зүүн урагш 14 м зайд машины зогсоол дээр ...7,62 мм-ийн сумны хонгио 3 ширхэг олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан...хэмээн хохирогч бүрээр шинжилгээний дүгнэлтээ гаргасан байна.

Үргэлжлэл бий...