АТГ-аас Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг өчигдөр саатуулжээ.

Тодруулбал, албан тушаалын байдлаа урвуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр саатуулж, гэр, ажлын газарт нь нэгжлэг хийсэн байна.

Д.Цогтжаргал нь 2017 оноос татварын орлогын газрын даргаар ажиллаж байгаад 2019 онд ТЕГ-ын дэд даргаар томилогдсон.

Энэ хугацаанд түүний өөрийн болон гэр бүлийн орлого өсч иржээ. Тодруулбал, 2020 оны ХОМ-ээр өөрөө 29 сая, гэр бүл нь 71 саяын орлоготой гэжээ.

216 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, 50 саяын Toyota, LEXUSRX400 машинтай. Гурван сая төгрөгийн хадгаламжтай, 163 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.