Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2021.09.08/ 08:00 цагт эхэлсэн. Ингээд хурлаас гаргасан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын захиргааг 2021 оны 12-р сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэн шилжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөв. 

Мөн ХААИС-ийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу шилжүүлэхээр болжээ. Өнөөдөр БНСУ-аас томуугийн эсрэг 360 мянган тун вакцин ирнэ” гэсэн юм.