Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг Ням гаригт /2021.9.19/ Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байх юм.

Сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • 4 орон таарвал 100 мянган төгрөг
  • 5 орон таарвал 500 мянган төгрөг
  • 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • 7 орон таарвал гурван сая төгрөг
  • 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.

Иргэд 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.