Төрийн банкнаас намрыг угтан оюутан залуустаа зориулсан олон төрлийн давуу талтай Z-картыг зах зээлд нэвтрүүллээ.

Z-Карт нь дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой, EMV чиптэй, Түүнчлэн payWave зайнаас унших горимтой, VISA карт юм. Мөн тунгалаг металл загвартай нь залуусын дунд тренд болоод байна. 

Тус карт нь 4 жилийн хугацаатай, төгрөг болон ам.долларын сонголттой гэдгээрээ онцлог. Жилийн суурь хураамж нь 10,000 төгрөг.

Z карт авсан залууст “Гэнэтийн ослын даатгал болон Гялсбанкны эхний жилийн хураамжаас чөлөөлөгдөх ба Төрийн банкны АТМ-с шимтгэлгүй бэлэн мөнгө авах боломжтойгоор бусад төрлийн картаасаа илүү онцлог юм. 

Түүнчлэн “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 10 хичээлд хамгийн өндөр оноо авсан 100 хүнд “Z-карт”-ын хамт урамшуулал зарласан бөгөөд өнөөдөр ЭЕШ-н 10 хичээл тус бүрээс 800 оноо авсан оюунлаг залуусдаа Z картын хамтаар урамшууллаа гардууллаа.

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа болсон Монгол улсын  оюунлаг, өнгөлөг, мөнгөлөг, гэгээлэг залуусын сонголт Z карт.