"Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй" сэдэвт Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын хосгүй үнэт үзмэр "Алтай ятга"-ыг танилцуулж, сэргээсэн Алтай ятгын аялгууг хөгжимдөх, Их Хориг уулын археологийн малтлагаар илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл зэрэг ховор олдворууд, "Гамма" гэрэл зургийн агентлагтай хамтарсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол угсаатны хувцасны танилцуулга үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай боловсролын хөтөлбөр зэрэг олон талт соёлын ажиллагаа зохион байгуулна.

Нээлтийн ёслол: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт Монголын Үндэсний музейд болно.