Шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор хувийн унаагаараа таксины үйлчилгээ үзүүлдэг зарим иргэн такси үйлчилгээний км-ийн үнийг 2000 төгрөг болгон нэмжээ.

Өнгөрсөн долдугаар сард шатахуун импортлогч компаниуд АИ-92 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмэхэд км тутамд 1000 төгрөг байсан такси үйлчилгээний үнэ 500 төгрөгөөр нэмэгдэж 1500 болж байсан. Тэгвэл шатахууны хомсдолтой холбоотойгоор 2000 төгрөг хүрээд байна.

Хувийн унаагаараа такси үйлчилгээ үзүүлж буй иргэн “04.00 цагаас хойш дугаарлаж байж, 30 мянган төгрөгт шатахуун авч байгаа учир ингэж үнээ нэмэхээс өөр аргагүй” гэсэн юм.

Харин албан ёсоор такси үйлчилгээ үзүүлдэг компаниудын үнэд өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ дуудлагын аппликэйшн болон захиалгын үйлчилгээ хүлээгдэл ихтэй байна.