Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим шийдвэрийг гаргажээ. 

Үүний нэг нь гадаадаас ирэх иргэдтэй холбоотой шийдвэр юм. Тодруулбал ирэх сарын 15-наас эхлэн гадаадаас ирэх иргэдийг тусгаарлахгүй, онгоцны буудал дээр PCR шинжилгээ авч шууд нэвтрүүлэхээр болжээ.