Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 2,153 тохиолдол батлагджээ. Шинээр батлагдсан халдварын

  • 1,204 нь нийслэл хотод
  • 949 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдвар авсны улмаас 20,789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 11,379
  • хүндэвтэр 6,810
  • хүнд 2,207
  • нэн хүнд 394 иргэн байна.

Мөн өнгөрсөн хоногт 7,262 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 17 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.