Энэ амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах зам, Залуучуудын өргөн чөлөөнд Тэнгис кино театрын замын хойд урсгал,  Дарь-Эхийн уулзварын замуудыг түр хугацаанд хаахаар боллоо. МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах замыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 22:00 цагаас 06 дугаар сарын 15 хүртэл 1 сарын хугацаатай хааж, дулааны шугам солино. Харин Тэнгис кино театрын зүүн урд талд борооны ус зайлуулах шугам солих тул замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 09:00 цаг хүртэл хаах юм. Дарь-Эхийн уулзварын зүүн талд Сансарын Шатахуун түгээх станцийн арын замд сэтгэлгээ хийж дулааны шугам солих тул 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл урсгал тус бүрээр хэсэгчилж хаана.  Өөрөөр хэлбэл, тус замд хойд урсгал хаалттай үед урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй, харин урд урсгал хаалттай үед хойд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зорчуулах ажээ.