Говь-Алтай аймагт эрэгтэй хүн өөрийгөө буудаж, амь насаа хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сарын 02-нд 27 настай эрэгтэй Д-гийн цогцос, ногооны талбайн орчмоос олдсон байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач нь улсын бүртгэлгүй галт зэвсгээр амиа егүүтгэсэн байж болзошгүй байна. Талийгаач амиа алдахаасаа өмнө ТОЗ-8 маркийн галт зэвсгийг авч, мотоциклоо унан гэрээсээ явсан гэх мэдээлэл байна.