Төв аймгийн Зуунмод сум “Номт багийн харьяат Цэцээ гүнд өнгөрөгч амралтын өдрөөр буюу энэ сарын 2-ны өдөр долоон иргэн авираад буцаж явахад нэг нь сураггүй алга болсон гарчээ.

Тодруулбал, Эрэн хайх ажиллагаа явуулах дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, төөрсөн иргэний ар гэрийнхний хамт энэ сарын 2-ны өдрийн 23:17 цагаас эхлэн эрлийг зохион байгуулав.

Төөрсөн иргэн, 33 настай эрэгтэй  Б энэ сарын 3-ны өдрийн 08:30 цагт “Манзуширын хийд’’-рүү эсэн мэнд өөрөө бууж иржээ.