Хөвсгөл аймгийн Ханх суманд амьдардаг иргэн байшин дотроо нас барсан байдалтай олджээ.

Тодруулбал, талийгаач 35 настай эрэгтэй Г нь дүнзэн байшингийнхаа зуухны дэргэд нүцгэн, сөхөрч суусан байдалтай нас барсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаачийн толгой, гар, цээжин хэсэг түлэгдсэн байдалтай байсан гэх бөгөөд гэрийн тавилгууд өнгөц шатсан байжээ.

Талийгаачийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч урьдчилсан байдлаар их хэмжээний өр, гэр бүлийн маргаан нөлөөлсөн байж болзошгүй байна. Хэргийг өдгөө Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.