Энэ сарын 7-нд  "Гэмтлийн эмнэлгийн хойд хэсгийн гэр хорооллын гудамжинд зодуулж хүнд гэмтсэн хүн, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт ирж хэвтлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиход Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы ... дугаар тоотод оршин суух 27 настай И, мөн дүүргийн 3 дугаар гудамжинд үл таних дөрвөн залууд зодуулж ийнхүү хүнд гэмтэл авсан байжээ.

Одоогоор  тус хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж, тогтоох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.