Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтийн зуслан орчмоос зан үйлийн шинжтэй оршуулсан байж болзошгүй гурван настай эмэгтэй хүүхдийн цогцос олджээ.

Тодруулбал, охин хүүхдийн цогцсыг хурганы арьсанд ороож ил орхисон байна. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.