"УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл" нэвтрүүлгийг сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар бэлтгэн 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр олон нийтэд хүргэсэн.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хүчирхийллийн асуудлыг шалгах явц удаашралтай байгаа учир тухайн хэргийг шалгаж буй Цагдаагийн алба хаагчдыг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдлээ.

Мөн Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй амиа хорлохыг завдсан гэх мэдээллийг өгөв.