Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй МУГЖ С.Жавхлан  МҮОНРТ-ийн талаар ийн бичжээ. 

МҮОНРТ Монгол түмний хоолны мөнгөнөөс хороож, хувааж хумсалж хураамж авдаг. Төв талбай дээр олон түмэн нь удаа дараа олон дараалан үзэл бодол, хүнд хэцүү байгаа амьдралаа, хэлж илэрхийлээд байхад нохой хуцсаны дайнд бодохгүй. Мэдээ, яриа сурвалжлага авахгүй нэвтрүүлэхгүй байгаа нь нэн харамсалтай. 

Маргааш өглөөнөөс төв талбайд ирж хүнд хэцүү байгаагаа хэлж буй иргэд түмнийг шууд нэвтрүүлэхгүй бол, тус байгууллагыг Олон нийтийн талд бус Авилгачидын талд хэмээн үзэж орон даяар төлбөр хураамж төлөхгүй байх уриалахаа үүгээр мэдэгдье! 

“Монголоо аваръя” түмний хөдөлгөөн
2021.10.16” гэжээ.