Өчигдөр УИД-ын 3 дугаар давхарт цахилгааны утас шалбарснаас шалтгаалан 3 болон 4 дүгээр давхарт их хэмжээний утаа гарч, гал гарсан байна.  Яаралтай арга хэмжээ авсны дүнд хүний амь нас болон түрээслэгчдийн эд хогшил гэмтэх, шатах аюулаас богино хугацаанд сэргийлж үйлчлүүлж байсан хэрэглэгчдийг гаргасан байна. Хүний амь нас болон эд хөрөнгийн хохирол учраагүйг эх сурвалж мэдээллээ.