2014.05.16-нд Сайншанд сумын Зүүнбаян багийн Нийтийн хурал болж Нефть ба Уран олборлох үйл ажиллагааны үр дагаврын талаар хэлэлцжээ.

Хуралдааны завсарлагаар зарим малчидтай Гамшгийн эсрэг Үндэсний төвийн Ерөнхий захирал Ж.Ганбаатар уулзаж санал бодлыг нь сонсожээ.

Эдгээр малчид КожеГовь орчмын айлуудад малын хорогдол Гамшигийн хэмжээнд их байгааг дурьдаад, аймгийн ЗД Ганхуяг тэдэнд учирсан зовлонгоор тохуурхаж байгаад сэтгэл нь гонсойж байдаг гэдгээ хэлж, УРАНЫ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООХ шаардлагатай байгааг мэдэгдлээ.