Хоёрхон настай охиноо төрсөн аав нь хүчирхийлсэн гэх хэрэг энэ оны зургаадугаар сард олон нийтэд ил болсон. Тодруулбал хүүхдийн ээж энэ талаар мэдээлэл хийсэн байдаг.

Гэтэл энэ хэрэг одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй бөгөөд гэрчид мэдэгдэлгүй хэргийг хаах гэж байгаа тухай хохирогчийн ээж өчигдөр дахин мэдээлэл хийв.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр хоёр настай хүүхдийг хүчирхийлсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан гэлээ.