Өнөөдөр Ардчилсан намын бүлэг хуралдсан билээ. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор УИХ-ын дэд дарга С.Баярцогтын офшор бүс дэх нууц данстай холбоотой асуудал ил гарсан талаарх асуудлыг авч хэлэлцлээ.

АН-ын бүлэг С.Баярцогтод ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн байна. С.Баярцогт ч өөрийгөө ёсзүйн алдаа гаргасан хэмээн үзэж өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргаасаа чөлөөлөгдөхийг хүсчээ. Тиймээс С.Баярцогт өнөөдөр УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан байна.