Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 595 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 377,530 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 383 нь Улаанбаатар хотод,
  • 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны зургаан хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,852хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,032 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,607 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 3,595
  • Хүндэвтэр – 4,106
  • Хүнд – 1,129
  • Маш хүнд - 202 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.