Нийслэлд хур тунадас орж халтиргаа гулгаа үүссэнээс үүдэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

  Өглөөнөөс хойш 86 осол бүртгэгджээ. Ослын дийлэнх шалтгаан нь зорчих хэсгийн хоорондын зай байраагүй, хурд хэтрүүлсэн, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсон зэргээс үүдэлтэй ажээ. 

Тээврийн цагдаагийн албанаас автозамын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг хоорондын зай ,хурдаа тохируулж, хол замд зорчих иргэдийг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулаа.