Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах таван давхар орон сууцны барилгын дээврээс хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага энэ сарын 19-ний өдрийн 11:09 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 11:10 цагт очиход 5 давхрын дээврээс тус байранд оршин суугч 17 настай иргэн үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.