"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа арваннэгдүгээр сарын 18-нд суллагджээ. Түүний албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байв.

Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал аравдугаар сарын 21-нд болж, улмаар Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн юм.