Эрдэнэзуу музейгээс долоон бурхан   энэ сарын 18-19-ныг шилуих шөнө хулгайд алдагдсан байна. Эдгээр нь  XVIII зууны дунд үеийнх, тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүдийн тоонд ордог бурхадыг алджээ.

Тодруулбал, хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алтан шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байсан аж. Хулгайд алдсан тухай цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдсэн ч гэмт этгээдийг баривчилж чадаагүй гэнэ. Тиймээс ЦЕГ-аас иргэдэд хандаж энэ тухай мэддэг хүн болон, гэмт этгээдийг харсан үзсэн, эдгээр бурхан байсан газрыг мэдсэн хүн цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэгдэхийг уриалсан байна.

Мөн цагдаагийн шуурхай утас 102 болон 70111133, 266924, 99192248, 93022623 дугаарын утсанд 24 цагийн турш мэдээлэл өгөх боломжтой гэнэ.