Сэтгүүлзүйн салбарт өөрийн дуу хоолойгоороо нэгэн өнгө нэмж явсан “Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч  Б.Эрдэнэцогт өнөөдөр 17 цагийн үед таалал төгсжээ.

Тэрээр Энэтхэг улсад элэг солиулах мэс засал хийлгэн бие нь тэнхэрч эх орондоо ирээд байсан юм. Энэтхэгээс ирснийхээ дараа ээжийнхээ хамт Ерөнхийлөгчтэй уулзаж "Биеийн байдал маш сайн болсон. Ажилдаа орно" хэмээн үзэг нэгт нөхдөө баярлуулж байсан.

Гэвч түүний элэгнээс өөр эрхтэн нь өвчилсөн байсан аж.

Тэрээр 1978 онд  төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. "EAGLE", "ТV9", "SBN" телевизэд сэтгүүлч, ахлах редактор, ерөнхий редактороор ажиллаж байгаад 2011 онд "Шинэ Дэлхий" телевизэд сэтгүүлч, Монголын Зо­хиолч­дын Эвлэлийн гишүүн, яруу найрагч хийж байсан юм.

                                                  Ум сайн амгалан болтугай