Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгаар 21-26 градус, бусад нутгаар сэрүүсч 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.