Би нөхөр ихэр хүүхдүүдийн хамт амьдардаг 25 настай эмэгтэй.

Хүүхэд гаргахаасаа өмнө ажил хийдэг, амжилт гаргах боломжтой байсан. Яг  гялалзах үедээ  найз залуутай болж, удалгүй жирэмсэн болсноо мэдсэн.   Анхны жирэмслэлт болохоор хүний амь хороомооргүй   бас хөөрхөн хүүхэдтэй болно гэж бодоод  ихрээ төрүүлсэн.  Ихрүүд төрөхөд аз жаргалтай сайхан л байсан.   Эхний нэг жил үнэхээр өөртөө огт анхаарал хандуулж чадаагүй болохоор нилээн таргалж, царай алдсан.  Одоо ихрүүд маань хоёр ой хүрч байгаа, гараас гарчихсан.   Гэхдээ ажилд орох гэхээр  нөхөр дургүйцээд байх юм. Би бол  ажилд ормоор байна. Тэгэхгүй бол миний өөртөө итгэх итгэл, гадаад үзэмж гундчихлаа.  Ядаж байхад гэрт  суухаар нөхөр хүртэл ойшоохгүй байнаа.   Халамжлах ч үгүй байна.  Оройтож ирчихээд ядраад байна гээд л унтаад өгнө.  Намайг ядаж эрхлүүлэх, үнсэх гэсэн ойлголтгүй болчихсон. Яг ийм болохоор  сэтгэл санаа тогтворгүй болчихоод байна.  

Яаж нөхрөө өөртөө дахиж дурлуулах вэ?  Болдог бол анх үерхэж байсан  үеийнх шигээ нөхрөө өөртөө унаж тустал  дурлуулмаар байна.  

Магадгүй надад асуудал байгаа байх гэж бодоод хоолны дэглэм бариад турж байгаа.  Олон төрлийн гоё гоё хоол хийж сурч байгаа.

 Өөр яах хэрэгтэй вэ?  Хямд аргаар хөөрхөн романтиклах гээд үздэг ч юм билүү?