Мэргэжлийн хяналтын байцаагчид ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгчид болон  эдгээр бодисыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Уг шалгалтад нийслэлийн гурван дүүргийн 11, 17 аймгийн 28, нийт 39 байгууллага  хамрагдсан байна. Зөрчилтэй шалгагдсан Төв аймгийн “Бор бураа”, Завхан аймгийн “Ариусгал Завхан”, Баянхонгор аймгийн “Бурхант-Эх”, Сэлэнгэ аймгийн “Сод Алтай”  компанийн ажлыг түр цуцалсан юм.

Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Багануур дүүргийн “Эйнжил”, “Их Хурай” компани, шалгалтаас зайлсхийсэн, тогтвортой ажилладаггүй Баянхонгор аймгийн “Акос”,  Орхон аймагт байрладаггүй ч аймгийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл авч, Улаанбаатар хотоос очиж үйлчилгээ үзүүлдэг “Хунтхайрхан”, “Цасны хачир”, “Сайн түшиг” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлт хүргүүлжээ.

Түүнчлэн 31 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан аж.

Х.Даваа