-ЖОЛООЧ НАР ХИЙН СИГНАЛЫГ ГАНГАРАА, ЗАГНАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОСНООР БУСДЫН АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА-

Автобусны жолооч дуут дохио (олны нэрлэж заншсанаар сигнал)-гоо хангинуулснаас болж нярай хүүхдийн тархинд цус харважээ. Хагас сарын өмнө ээж нь хүүгээ тэврээд автобусны буудал дээр унаа хүлээгээд зогсч байж. Гэтэл автобусны жолооч буудал дээр зогсч байсан өөр нэг автобусыг шахахдаа дуут дохиогоо хангинуулжээ. Гэнэтийн их дуунд цочсон нярайд таталт өгчээ. Ээж нь хүүг хурдан хугацаанд эмнэлэгт хүргэсэн ч тархинд нь цус харвасан байжээ. Хэдэн халтар төгрөгөөс болж шугамаа булаацалдан шахалцаж, уураа гаргаж сиг­налаа орилуулсан жолооч хүний хүүхдийн аминд хүрэх шахсанаа мэдээгүй яваа. Ээж нь сандрахдаа ямар чиглэлд явдаг, аль компанийн автобус гэдгийг ч анзаараагүй гэнэ. Таталт өгсөн хүүхдээ хараад сандарч, ухаан­гүй шахам эмнэлэгт очжээ. Аль компанийн автобус дуут дохиогоо хангинуулж хүүхдийг нь алахаа шахсаныг мэдлээ ч зарга хийгээд явах аргаа хүмүүс мэдэхгүй. Учир нь жолооч нар дуут дохиогоо хангинуулж, бусдыг цочоох нь энгийн үзэгдэл болсон. “Автобусны жолооч сигналаа дуугаргаад хүүхдийн аминд хүрэх дөхжээ” гэж ярихад “Хөөрхий тэр хүүхдийн үйл нь таарч. Яах гэж нялх хүүхдээ аваад олон нийтийн газар явдаг байна аа” гэж халаглах хүн олон таарлаа. Хүмүүс жолооч нарын дуут дохиогоо хангинуулсан заналхийлэлд дасчихсан байгаагийн илрэл энэ. Гарцаар гарч яваа хүнтэй автобусны жолооч тулж зогсоод сигналаа орилуулж цочоогоод айсан балмагдсан царайг нь хараад баясах нь энгийн үзэгдэл болсон. Жолооч болоод удаагүй хүмүүс аль болох автобуснаас зайгаа барьж замын хөдөлгөөнд оролцдог. Автобус шахаж ирээд, сигналаа орилуулбал шинэ жолооч тэр доороо осол гаргаж мэднэ. 

Жолооч нар дуут дохио­гоо түгжрэлд уураа гар­гаж загнах хэрэгсэл, гэр­тээ очоод гараашаа онгойл¬гуулах “түлхүүр”, ойр яваа танилаа дуудах “утас” бол­гож хэрэглэдэг. Сууд­лын тэрэгний сигнал арай аядуу дуутай, удаан орилуулахгүй бол хүн харваа¬чихааргүй байдаг. Харин том оврын автобусны дуут дохио хүмүүсийг шоконд оруу¬лахаар байдаг гэдгийг хүмүүс ярьдаг. Учир нь автобусны жолооч нар уурхайд ачааны машинуудад хэрэглэдэг хийн сигналаар гангардаг байна. Ингэж унаж яваа техникээ зориулалтын бус хэрэгслээр тоноглож, бусдын амь насанд заналхийлж байгаагаа жолооч нар “гангараа” гэж тайлбарлах юм. 

ХИЙН СИГНАЛ 30-90 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Техникийн захуудад хийн сигнал 30-90 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Дуу нь удаан, чанга дуугардаг нь илүү үнэтэй. Бас товчлуур нь далд газар байдаг, овор багатай нь илүү үнэтэй аж. Хятадад үйлдвэрлэсэн ийм сигналыг жолооч нар гангараа болгож авдаг гэх юм. Ийм дуут дохио зардаг залуу “Япон машины дуут дохио намуун дуутай. Харин Солонгосынх баргил мөртлөө дуу багатай байдаг. Тиймээс хотын түгжрэлд дуу нь сайн сонсогддоггүй. Хятадын хийн сигнал чанга дуутай учраас залуус гангараа болгож авдаг. Бас том оврын автобус, микро автобусны жолооч нар нэгэнтэйгээ өрсөлдөж хийн сигнал авах нь их байдаг. “Хураалгачихлаа дахиад авъя” гээд ирдэг хүн олон” гэв. Харин автобусны жолооч “Автобусны өөрийнх нь сигнал бараг дуу гардаггүй. Тиймээс хүмүүс дайруулчих гээд, жолооч нар мөргөлдчих гээд байдаг. Автобусны буудал дээр чимээ ихтэй болохоор чанга сигналтай л байхгүй бол зогсоол олдохгүй, шугамынхандаа дээрэлхүүлэх гээд байдаг. Бид өөрсдийнхөө цалингаас илүүчилж сигнал авдаг. Замын цагдаа эсвэл нийтийн тээврийн шалгалтынхантай таарвал шууд хураалгана” гэж ярилаа. 

“ХИЙН СИГНАЛААР АВТОБУСАА ГОЁЖ БАЙНА ГЭДЭГ”

“Автобус I” компаниас жолооч нартаа хэрхэн хяналт тавьдаг талаар асуухад “Цахилгаан тээвэр”, “Автобус III” болон манай компанийн жолооч нар хийн сигнал хэрэг­лэдэггүй. Зориулал­тын цахил­гаан сиг­нал нь сууд¬лын тэрэг­ний­хээс ялгаа¬гүй намуухан дуутай. Оношилгоо хийх¬дээ хийн сигналтай эсэ¬хийг нь шал­гадаг. Өглөө бүр тээврийн хэрэгс¬лийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг учраас хийн сигналтай машин байх¬гүй. Жолооч нарын дунд улиралд хоёр удаа сур­галт зохион байгуулдаг учраас зориулалтын бус хэрэг­сэл машиндаа тавьж болохгүйг сайн мэднэ. Хувийн компанийн жолооч нар л хийн сигнал орилуулаад явдаг” гэв. Харин Нийслэлийн тээврийн газрын Хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсээс энэ талаар тодруулахад “Хувь, хувьсгалын гэлтгүй бүх ком­па¬нийн жолооч нар ийм зөрчил гаргадаг. Манайхаас иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийдэг. Жолооч нар өөрсдийнхөө мөнгөөр автобусандаа хийн сигнал авч, цон­хон­доо наалт наачихдаг. Зөрч-лийг нь илрүүлээд тор­гож, хийн сигналыг нь хураадаг ч дахиад л авчихсан байдаг. Хийн сигнал тавьсан бол жолоочийг 30 мянган төгрөгөөр торгож, сигналыг нь хурааж авдаг. Өглөө хийн сигналтай машин хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн албан тушаалтныг  60, албан байгуул­лагын 250 мянга хүртэл төгрөгөөр торгодог. Сүүлийн үеийн сигналын товчлуур нь доор, харагдахааргүй газар байрлуулж болохоор болчихож. Тиймээс жолооч нар мэдэгдэхгүйгээр хийн сигнал тавьчихдаг. Арга хэмжээ авахаар “машинаа гоёж байна” гэдэг. Нэгэнтэйгээ өрсөлдөж, шугамаа булаацалдах гэж ийм зөрчил гаргаад байх шиг байна” гэлээ. 

ХИЙН СИГНАЛ ТАВИБАЛ 5-25 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Хийн сигналыг уул уурхайн талбайд л хэрэглэх зориулалттай. Олон нийтийн газар бол хориотой эд. Тиймээс Замын цагдаагийн газраас өнгөрсөн оны наймдугаар сард “Хийн дуут дохио” аян зохион байгуулсан. Тухайн үед Ленин клубийн автобусны буудал дээр арван минут зогсоход гурван автобус хийн сигналаа хураалгаж байв. Замын цагдаагийнхан аяны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компанийн бүх жолооч нарт анхааруулга өгч, зориулалтын бус дуут дохио хэрэглэхгүй гэсэн гарын үсэг зуруулж авчээ. Гэвч жолооч нар дүрмээ зөр­чин хийн дуут дохио машин­даа байрлуулж, бусдыг айл­гах, загнах хэрэгсэл болго­соор байгаа аж. Замын хөдөл­гөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүй­лийн 12.7-д зааснаар тээв­рийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавихыг хориглосон байдаг. Үүнийг зөрчиж уул уурхайн бүсэд л хэрэглэх дууны өндөр давтамжтай сигналыг тавьсан жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авдаг байна. Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар зохих зөвшөөрөл­гүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үндэслэлээр 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулдаг аж. Мөн хийн сигналыг нь хурааж авдаг гэнэ. Хэрвээ жолооч дуут дохио­гоо хангинуулж иргэдийн эрүүл мэн­дэд сөргөөр нөлөөлсөн бол хохирогч цагдаагийн бай­гуул¬лагад хандах эрх¬тэй юм байна. Улмаар шүүх эмнэлгийн дүгнэлтээр чанга дуунаас шалтгаалж эрүүл мэнд нь хохирсон нь нотлогдвол буруутай этгээ¬дэд хариуцлага тооцох боломж¬тойг цагдаагийнхан сануулсан юм. 

Ц.ӨРНӨХ