Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/09 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2013 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаа нь “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд явагдах юм. Сургалтанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар,Сүхбаатар дүүргийн Онцгой комисс,Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс,Замын цагдаагийн тасаг,Эрүүл мэндийн нэгдэл,Үндэсний архивийн газар, 35 дугаар дунд сургууль гэх 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцох юм.

Хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах,мэдлэгийгхөгжүүлэх, харилцан ажиллагааг сайжруулах, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, ард иргэдийн “Аюулгүй, амгалан Улаанбаатар хотод ажиллаж амьдрах” нөхцлийг бүрдүүлэхэд орших ажээ.